МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
240 дугаар зүйл. Шүүгдэгч шүүх хуралдааны ажиллагаанд оролцох

240.1. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхэд шүүгдэгчийг оролцуулна.

240.2. Шүүгдэгч нь Монгол Улсын хилийн гадна байгаа бөгөөд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн бол хэргийг түүний байхгүйд хэлэлцэж болно.

240.3. Энэ хуулийн 240.2-т зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч ирээгүй бол хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна.

240.4. Шүүх нь ирээгүй шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрхтэй.

Print