МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
241 дүгээр зүйл. Шүүх хуралдааны ажиллагаанд өмгөөлөгч оролцох

241.1. Өмгөөлөгч нотлох баримт шинжлэхэд оролцох, шүүх хуралдааны явцад гарсан асуудлаар санал гаргах, шүүгдэгчийг цагаатгах, түүний хариуцлагыг хөнгөрүүлэх байдлын тухай болон шүүгдэгчид оногдуулах ялын талаар саналаа хэлнэ.

241.2. Өмгөөлөгч ирээгүй бөгөөд түүнийг солих боломжгүй бол хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулна.

241.3. Өмгөөлөгчийг солих асуудлыг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

241.4. Энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно.

Print