МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
242 дугаар зүйл. Шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч ирээгүйн холбогдол

/Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

242.1.Прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж бичгээр шүүхэд заавал мэдэгдэх бөгөөд шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

242.2. Прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болох бөгөөд энэ тохиолдолд хэрэг хэлэлцэх ажиллагааг эхнээс нь шинээр явуулах ба тэдгээрт хэргийн бүх материалтай танилцах бололцоо олгоно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
242.3. Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол энэ хуулийн 242.1 дэх заалт хамаарахгүй.

Print