МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
250 дугаар зүйл. Шүүх хуралдаанаас тогтоол, захирамж гаргах журам

250.1. Шүүх хуралдааны явцад шийдвэрлэж байгаа бүх асуудлаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

250.2. Шүүх хуралдааныг хаалттай явуулах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгох, таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, шүүх хуралдаанд оролцогчийг татгалзан гаргах, шинжилгээ хийлгэх тухай асуудлыг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

250.3. Энэ хуулийн 250.2-т зааснаас бусад асуудлыг шүүгчид зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шийдвэрлэх ба түүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэнэ.

250.4. Шүүх хуралдааны үед гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг уншин сонсгоно.

Print