МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
251 дүгээр зүйл. Шүүх хуралдааны дэг

251.1. Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг танхимд орж ирэхэд шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босч, шүүхэд хүндэтгэл үзүүлнэ.

251.2. Шүүх хуралдаанд оролцогчид шүүхэд хандаж мэдүүлэг өгөх, үг хэлэхдээ суудлаасаа босно.

251.3. Шүүх хуралдаанд оролцогч нь өвчтэй бол хуралдаан даргалагчийн зөвшөөрөлтэйгээр суугаагаар мэдүүлэг өгч, үг хэлж болно.

251.4. Шүүх хуралдаанд оролцогч болон шүүх хуралдааны танхимд байгаа бусад иргэд шүүх хуралдааны дэг сахих талаар хуралдаан даргалагчаас гаргасан шийдвэрт захирагдана.

251.5. Насанд хүрээгүй этгээдийг шүүх дуудаагүй бол шүүх хуралдаанд оруулахгүй.

251.6. Улсын яллагч, өмгөөлөгч, бусад оролцогчид шүүхийн тогтоол уншиж сонсгоход байлцана.

Print