МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааны ерөнхий нөхцөл
252 дугаар зүйл. Шүүх хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага

252.1. Шүүх хуралдааны үед шүүгдэгч хуралдааны дэг зөрчсөн, түүнчлэн хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй бол түүнийг хуралдааны танхимаас зайлуулах тухай урьдчилан сануулах ба дахин ийм зөрчил гаргавал түүнийг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хуралдааны танхимаас зайлуулж, зөвхөн тогтоолыг уншиж сонсгоход байлцуулна.
252.2. Улсын яллагч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч шүүх хуралдааны дэг зөрчсөн буюу хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй бол тэдэнд сануулга өгөх ба дахин ийм зөрчил гаргавал энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хэмжээний торгууль оногдуулна.

252.3. Шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүмүүс энэ хуулийн
252.1-д заасан зөрчил гаргавал хуралдаан даргалагчийн шийдвэрээр тэднийг шүүх хуралдааны танхимаас зайлуулж, энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан хэмжээний торгууль оногдуулна.

Print