МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааныг эхлэх
256 дугаар зүйл. Орчуулагч, хэлмэрчид түүний үүргийг тайлбарлах

256.1. Орчуулагч, хэлмэрч нь хуралдаанд оролцож байгаа монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий хүний мэдүүлэг, хүсэлтийг шүүхэд; шүүх хуралдаан дээр гарсан мэдүүлэг, хүсэлт, уншсан баримт бичиг, түүнчлэн шүүх хуралдаан даргалагчийн болон шүүхийн шийдвэрийг орчуулуулж буюу хэлмэрчлүүлж байгаа хүнд орчуулж, хэлмэрчилж өгөх үүрэгтэй болохыг шүүх хуралдаан даргалагч түүнд тайлбарлаж өгнө.

256.2. Санаатайгаар худал орчуулах буюу хэлмэрчилбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг орчуулагч, хэлмэрчид урьдчилан сануулж, шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулна.

Print