МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ
Шүүх хуралдааныг эхлэх
260 дугаар зүйл. Шүүх хуралдаанд оролцогчид түүний эрх, үүргийг тайлбарлах

260.1. Шүүх хуралдаан даргалагч нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, шинжээч нарт энэ хуулийн 36, 42-44, 46-д заасан эрх, үүргийг тайлбарлаж өгнө.

260.2. Шүүх хуралдаанд оролцогчдын хэн нэг нь ирээгүй бол шүүх хуралдааны ажиллагааг үргэлжлүүлэх эсэхийг энэ хуулийн 240- 245 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.

Print