МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн хэлэлцүүлэг
261 дүгээр зүйл. Нотлох баримт шинжлэх

261.1.Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэхдээ эхлээд яллах, дараа нь цагаатгах болон бусад баримтыг шинжлэх дарааллыг баримтална.

261.2.Яллах баримтыг нотлох үүргийг улсын яллагч, шүүгдэгчийн байдлыг хөнгөрүүлэх, цагаатгах баримтыг нотлох үүргийг өмгөөлөгч, шүүгдэгч тус тус хүлээнэ.

261.3. Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэхэд оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.

Print