МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тогтоол гаргах
284 дүгээр зүйл. Тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх

284.1. Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна.
284.2. Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ.

284.3. Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ.

Print