МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тогтоол гаргах
286 дугаар зүйл. Шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих асуудал

286.1. Шүүх тогтоол гаргах үед зөвлөлдөх тасалгаанд дор дурдсан асуудлыг шийдвэрлэнэ:

286.1.1. шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх;
286.1.2. уг хэрэгт гэмт хэргийн бүрэлдэхүүн байсан эсэх, хэрэв байгаа бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт заагдсан;

286.1.3. энэ гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх;
286.1.4. хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх;

286.1.5. шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй эсэх;
286.1.6. шүүгдэгчид ямар ял оногдуулбал зохих, түүнийг эдлүүлэх эсэх;

286.1.7. иргэний нэхэмжлэлийг хангах эсэх, хэрэв хангавал хэнд, ямар хэмжээгээр олгох, түүнчлэн иргэний нэхэмжлэл гараагүй бол эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх;

286.1.8.шүүгдэгчид хорих ял оногдуулах бол ямар дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх;

286.1.9. эд мөрийн баримтыг хэрхэх;
286.1.10. байцаан шийтгэх ажиллагааны зардлыг хэнээс, ямар хэмжээгээр гаргуулах;

286.1.11. шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх.
286.2. Шүүгдэгч хэд, хэдэн гэмт хэрэгт яллагдаж байгаа бол асуудлыг гэмт хэрэг нэг бүрээр шийдвэрлэнэ.

286.3. Гэмт хэргийг хэд, хэдэн шүүгдэгч үйлдсэн бол асуудлыг шүүгдэгч нэг бүр дээр шийдвэрлэнэ.

Print