МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тогтоол гаргах
288 дугаар зүйл. Хэргийг хамтран шийдвэрлэх үед зөвлөлдөх журам

288.1. Шүүх хэргийг бүрэлдэхүүнээр шийдвэрлэж байгаа бол тогтоол гаргахын өмнө шүүгчид зөвлөлгөөн хийнэ.

288.2. Шүүх хуралдаан даргалагч нь шүүгчдийн зөвлөлгөөнийг удирдаж, шүүхээр шийдвэрлүүлэх асуудлыг энэ хуулийн 286, 287 дугаар зүйлд заасан журмын дагуу тавина.

288.3. Шүүгчдийн зөвлөлгөөнд зөвшөөрсөн буюу татгалзсан хариу авахаар асуудал нэг бүрээр санал авна.

288.4. Шүүгчдийн зөвлөлгөөнөөр шүүгч санал өгөхөөс түдгэлзэх эрхгүй.
288.5. Шүүгчдийн зөвлөлгөөнд шүүх хуралдаан даргалагч нь саналаа хамгийн сүүлд гаргах ба бүх асуудлыг ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Print