ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ |
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ Тогтоол гаргах |
290 дугаар зүйл. Шүүхийн тогтоолын хэлбэр
290.1. Шүүхийн тогтоол нь шийтгэх буюу цагаатгах хэлбэртэй байна.
290.2. Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй.
290.3. Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана.
290.4. Гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгчийн холбогдсон үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана.
|
|