МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тогтоол гаргах
297 дугаар зүйл. Тогтоолын тогтоох хэсэг

297.1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг заана:

297.1.1.шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэгт дурдсан гэмт хэрэг үйлдсэн;

297.1.2. нотлогдсон гэмт хэрэг нэг бүрт нь шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 57, 58 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлсон жинхэнэ эдэлбэл зохих ялын хэмжээ, хэрэв хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол шийтгэгдсэн этгээдийг хянах үүргийг хэнд хариуцуулсан, хорих ял шийтгүүлсэн ялтны ял эдлэх дэглэм;

297.1.3. шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдож байсан бол урьдчилан хоригдсон хугацааг тооцсон тухай шийдвэр;

297.1.4. шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай шийдвэр.

297.2. Шүүгдэгчийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсон бол энэ тухай шийтгэх тогтоолд заана.

297.3. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан ял сонссон бол түүний аль хэсэгт нь цагаатгагдаж, аль хэсэгт нь шийтгүүлснийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана.

297.4. Шүүгдэгч ял эдлэхээс чөлөөлөгдсөн бол энэ тухай заана.
297.5. Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино.

297.6. Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг заана:

297.6.1. шүүгдэгчийг цагаатгасан тухай;
297.6.2. таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заалт;

297.6.3. иргэний нэхэмжлэл ба эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай заалт.

Print