МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тогтоол гаргах
299 дүгээр зүйл. Шүүхийн тогтоолыг уншиж сонсгох

299.1.Шүүх хуралдаан даргалагч шүүхийн тогтоолын агуулгыг танилцуулж, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана.

299.2.Шүүх хуралдааны танхимд байгаа шүүгдэгч болон бусад хүмүүс шүүхийн тогтоолыг босч сонсоно.

299.3.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

299.4.Шүүгдэгч монгол хэл мэддэггүй бол шүүхийн тогтоолыг танилцуулсны дараа орчуулагч, хэлмэрч шүүгдэгчийн эх хэл, эсхүл түүний мэддэг хэл дээр орчуулж буюу хэлмэрчилж өгнө.

/Дээрх 299 дүгээр зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print