МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЗУРГААДУГААР БҮЛЭГ
Тогтоол гаргах
301 дүгээр зүйл. Шийтгэх ба цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох

301.1.Анхан шатны шүүхийн тогтоол дараахь тохиолдолд хүчин төгөлдөр болно:

301.1.1.энэ хуулийн 304.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй;

301.1.2.давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад гаргасан энэ хуулийн 315.1.1, 315.1.3, 315.1.4-т заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй;

301.1.3.давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 350.1.1, 350.1.2, 350.1.4-т заасан тогтоол гаргасан.

/Дээрх 301 дүгээр зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print