МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
309 дүгээр зүйл. Давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэх хугацаа

309.1. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянан хэлэлцэнэ.

309.2. Энэ хуулийн 309.1-д заасан хугацаанд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгаж болно.

309.3. Хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарлана.

309.4.Эрүүгийн хуулийн 130, 131 дүгээр зүйлд заасан хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 5 хоногийн дотор хянан хэлэлцэнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

Print