МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
311 дүгээр зүйл. Прокурор, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох

311.1. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба ийм хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/311.2. Энэ хуулийн 311.1-д зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй.

Print