МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
313 дугаар зүйл. Давж заалдах шатанд хэрэг хэлэлцэх журам

313.1. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хэлэлцэх тухай зарлана.

313.2.Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны ирцийг танилцуулсны дараа шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон хүрэлцэн ирсэн прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг танилцуулж, хэргийн оролцогчдод татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуух ба тийм хүсэлт байгаа бол энэ хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

313.3. Энэ хуулийн 313.2-т заасан ажиллагааны дараа шүүхийн аль нэг шүүгч хэргийн талаар илтгэх бөгөөд түүнд хэргийн агуулга, гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг дурдана.

313.4.Шүүгч илтгэж дуусмагц давж заалдагч гомдол, эсэргүүцлээ тайлбарлах ба дараа нь шүүх нотлох баримтыг шинжлэн судлах, хуралдаанд оролцогчийн тайлбарыг сонсох, улмаар прокурорын дүгнэлт, шийтгэгдсэн буюу цагаатгагдсан этгээд, тэдний өмгөөлөгчийн нэмэлт тайлбарыг сонсож, магадлал гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орно.

313.5. Шүүх хуралдааны дэг, түүнийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг энэ хуулийн 251, 252 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.

Print