МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
314 дүгээр зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл

314.1. Оролцогчид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа бол нарийн бичгийн дарга энэ хуулийн 253.2-т заасан журмыг баримтлан тэмдэглэл үйлдэх ба түүнийг хэрэгт заавал хавсаргана.

314.2. Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах саналыг энэ хуулийн 253.6 - 253.8-д заасан журмаар гаргах ба хэлэлцэнэ.

314.3. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчийг тэмдэглэлтэй танилцах бололцоогоор хангах үүрэгтэй.

Print