МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
315 дугаар зүйл. Магадлал гаргах

315.1. Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд дор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргана:

315.1.1. давж заалдах гомдол буюу эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээх;

315.1.2. тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

315.1.3. тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох;
315.1.4. тогтоолд өөрчлөлт оруулах.

315.2. Шүүх магадлал гаргахдаа энэ хуулийн 313, 317 дугаар зүйлийн шаардлагыг удирдлага болгох ба түүнийг шүүх хуралдаан даргалагч уншиж сонсгоно.


Print