МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
318 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн

318.1. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзнэ.

318.2. Энэ хуулийн 318.1-д зааснаас гадна дараахь тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш гэж үзнэ:

318.2.1. хэрэгт чухал ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, эсхүл зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй, түүнчлэн хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй;

318.2.2. яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй;

318.2.3. урьд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан захирамж, тогтоолын заалтыг биелүүлээгүй.

Print