МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
322 дугаар зүйл. Тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлт,мөрдөн байцаалт, шүүхэд буцаах

322.1. Давж заалдах шатны шүүх хэргийг буцаахдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны ажиллагааны чухам аль шатанд шилжүүлж байгааг магадлалдаа заана.

322.2. Хэргийг шүүхэд хэлэлцэх үед зөрчил гаргасны улмаас тогтоолыг хүчингүй болгож байгаа бол өөр бүрэлдэхүүнтэйгээр буюу өөр шүүхэд хэлэлцүүлэхээр хэргийг тогтоол гаргасан шүүхэд буцаана.

322.3. Урьд нь гэм буруутайд тооцогдож шүүхээр ял шийтгүүлж уг ялаа эдэлж байсан буюу эдэлж дууссан этгээдийн хэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцсан бол уг хэргийг шүүхээр заавал дахин хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана.

/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

322.4. Энэ хуулийн 322.3. нь шүүх хяналтын журмаар болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцсан хэргийг шийдвэрлэхэд нэгэн адил хамаарна.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Print