МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
323 дугаар зүйл. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох

323.1. Давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцэж байгаа шүүх дор дурдсан тохиолдолд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно:

323.1.1. энэ хуулийн 208 дугаар зүйлд дурдсан үндэслэл байвал;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
323.1.2. шүүгдэгчид сонсгосон ял нь анхан шатны шүүхийн хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх буюу шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байвал.

Print