МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН НАЙМДУГААР БҮЛЭГ
Давж заалдах шатны шүүхийн ажиллагаа
324 дүгээр зүйл. Тогтоолыг өөрчлөх

324.1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, гэмт хэргийн хүнд, хөнгөн ба шийтгэгдсэн этгээдийн хувийн байдалд тохироогүй ял оногдуулсан нь тогтоогдвол давж заалдах шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэх, эсхүл ялыг хөнгөрүүлэн өөрчилж болно.

324.2. Шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хэт хөнгөдсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
324.3. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр тогтоогдоогүй байдал буюу үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоолд өөрчлөлт оруулах эрхгүй.

Print