МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
330 дугаар зүйл. Хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, магадлалыг биелүүлэх

330.1.Энэ хуулийн 328 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр болсон тогтоолын биелэлтийг дараахь байдлаар зохион байгуулна:

330.1.1.баривчлах, хорих ял шийтгүүлсэн ялтны тогтоолыг цагдан хорих төв, эсхүл хорих байрны захиргаанд 5 хоногийн дотор хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ;
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

330.1.2. баривчлах, хорих ял шийтгүүлсэн бөгөөд гадуур байгаа ялтны шийтгэх тогтоолыг хэрэг бүртгэсэн буюу мөрдсөн албаны даргад 5 хоногийн дотор хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ;

/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
330.1.3. торгох, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, эд хөрөнгө хураах, албадан ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэнэ;

330.2.Энэ хуулийн 330.1.1-д заасны дагуу тогтоолыг хүлээн авсан байгууллага шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 72 цагийн дотор ялтныг ял эдлүүлэх байгууллагад хүлээлгэн өгнө.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
330.3.Энэ хуулийн 330.1.2-т заасан этгээдийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүлээлгэж өгнө.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
330.4. Энэ хуулийн 330.1.3-т заасан ялын хэрэгжилтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцаж зохион байгуулна.

330.5.Шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар гарсан заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу биелүүлнэ.

330.6. Шийтгэх тогтоолын хэрэгжилтэд прокурор хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавина.

Print