МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
334 дүгээр зүйл. Ялаас хугацааны өмнө суллах, эдлээгүй үлдсэн ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих

334.1.Эрүүгийн хуулийн 74, 76 дугаар зүйлд зааснаар ялтныг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оршин байгаа газрын шүүхийн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

334.2.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон бол шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 6 сарын дотор уг асуудлыг шүүх дахин авч хэлэлцэхгүй.

334.3.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамж гарсан бол уг ялтныг нэн даруй суллана.

334.4.Хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай захирамжид давж заалдах гомдол гаргаж болохгүй бөгөөд харин прокурор эсэргүүцэл бичиж болно.

/Дээрх 334 дүгээр зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print