МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
335 дугаар зүйл. Гянданд хорих ялыг хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорих ялаар солих

335.1. Эрүүгийн хуулийн 52.11-д зааснаар гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн гаргасан прокурорын дүгнэлтийн дагуу шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.

335.2. Гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр солих тухай саналыг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гарсан өдрөөс хойш 1 жилийн дотор уг асуудлыг шүүх дахин авч хэлэлцэхгүй.

Print