МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
336 дугаар зүйл. Торгох ялыг хорих ялаар солих, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх

/Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

336.1. Торгох ялыг баривчлах, хорих ялаар солих, хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай асуудлыг тухайн төрлийн ялыг эдлүүлэх буюу уг ажиллагаанд хяналт тавьж байгаа байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч захирамж гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
336.2. Энэ хуулийн 336.1-д заасан захирамжид ердийн журмаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичиж болно.


Print