МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ГУЧИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Шүүхийн шийдвэрийг биелүүлэх
337 дугаар зүйл. Эмнэлгийн байгууллагад байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох

337.1. Хорих ял эдэлж байсан ялтныг эмнэлгийн байгууллагад байлгаж байсан бол уг хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
337.2. Хорих ял эдэлж байгаа ялтан бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулах буюу гэмт хэрэг үйлдэж байхдаа гэмтсэн, түүнчлэн хуурамчаар өвчилсөн бол уг этгээдийн эмнэлгийн байгууллагад байсан хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохгүй.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Print