МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
342 дугаар зүйл. Хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих

342.1.Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

342.2.Энэ хуулийн 342.1-д заасны дагуу гомдол, эсэргүүцэл гаргасан хэргийг хяналтын шатны шүүх заавал хянаж шийдвэрлэнэ.

342.3. Энэ хуулийн 342.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг шүүгч харьяаллын дагуу шилжүүлнэ.

/Дээрх 342 дугаар зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print