МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
343 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих журам

343.1.Хяналтын шатны шүүхэд гаргаж байгаа гомдол, эсэргүүцлийг анхан шатны шүүхээр дамжуулан гаргана.
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
343.2.Гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх хэрэгт гомдол, эсэргүүцлийг хавсарган 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
/Дээрх 343 дугаар зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


Print