МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
346 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаа

346.1.Улсын дээд шүүх хяналтын шатны гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсны дараа Танхимын тэргүүн шүүх бүрэлдэхүүнийг томилно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/


346.2.Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан энэ хугацааг Танхимын тэргүүн шүүгч 14 хүртэл хоногийн хугацаагаар сунгаж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/
346.3. Хяналтын шатны шүүх хуралдааны товыг шүүгч тогтоож, талуудад мэдэгдэнэ.

Print