МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
347 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн

347.1.Хяналтын журмаар хэргийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, тогтоол гаргах бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байна.

347.2.Энэ хуулийн 347.1-д заасан тогтоол хууль зөрчсөн гэж үзэж хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр уг тогтоолыг гардан авснаас хойш энэ хуулийн 303 дугаар зүйлд заасан этгээд 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.

347.3.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана.

347.4.Хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл уг тогтоолыг гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж болно.

347.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг дүгнэлт гаргасан, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ.

/Дээрх 347 дугаар зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print