МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
348 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхээс хянавал зохих байдал

348.1. Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана.

348.2.Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бол хяналтын шатны шүүх тогтоол, магадлалыг хүчингүй болгох буюу өөрчилнө.

348.3.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 320, 321 дүгээр зүйлүүдэд заасан утгаар ойлгоно.

Print