МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
349 дүгээр зүйл. Хэргийг хяналтын шатны шүүхэд хянан шийдвэрлэх

349.1. Хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч оролцох эрхтэй ба уг этгээд энэ тухай хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
349.2. Энэ хуулийн 349.1-д зааснаас бусад тохиолдолд прокурор, өмгөөлөгч ирээгүй нь хэрэг хэлэлцэхэд саад болохгүй.

349.3.Хэргийг гомдол, эсэргүүцлийн дагуу хянасан шүүгч шүүх хуралдаанд илтгэнэ.

349.4.Илтгэгч хэргийн байдал, тогтоол, магадлал болон гомдол, эсэргүүцлийн агуулгыг танилцуулж, дараа нь шүүгч илтгэгчид асуулт тавьж, улмаар прокурор, өмгөөлөгч тухайн хэргийн талаар санал хэлж болно.
/Энэ хэсэгт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
349.5. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж тогтоол гаргах ба түүнийг шүүгчдийн олонхийн саналаар батална.

Print