МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
350 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн шийдвэр

350.1. Хяналтын шатны шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

350.1.1. тогтоол, магадлалыг хэвээр үлдээж гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох;

350.1.2. тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах;
350.1.3. тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт, шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

350.1.4.тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах.
/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print