МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
351 дүгээр зүйл. Тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах

351.1. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогдвол хяналтын шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөнтэй холбогдуулан ялыг хөнгөрүүлж болно.

351.2. Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэж тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй.

Print