МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
353 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ

353.1. Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэх үүрэгтэй.

353.2.Хэрэгт хэд хэдэн этгээд шийтгүүлсэн бөгөөд гомдол, эсэргүүцэл нь шийтгүүлсэн нэг буюу хэсэг этгээдийн талаар бичигдсэн байсан ч шүүх хэргийг бүх шийтгүүлэгчдийн талаар хянан хэлэлцэх үүрэгтэй.

353.3. Хяналтын шатны шүүхийн заалтыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ.

353.4.Хяналтын шатны журмаар хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй.

Print