МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧДУГААР БҮЛЭГ
Хяналтын шатны шүүхийн ажиллагаа
355 дугаар зүйл. Тогтоол, магадлалыг хүчингүй болгосны дараа хэргийг дахин хэлэлцэх

355.1. Тогтоол, магадлалыг хүчингүй болгосны дараа хэргийг дахин шийдвэрлэхдээ ердийн журмаар хэлэлцэнэ.

355.2. Хэргийг дахин хэлэлцээд гаргасан шүүхийн тогтоолд ердийн журмаар гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болно.

Print