МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх
357 дугаар зүйл. Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх үндэслэл

357.1. Дор дурдсан нөхцөл байдал тогтоогдвол шинэ нөхцөл байдал гэж үзэж урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно:

357.1.1. гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, түүнчлэн хуурамч эд мөрийн баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж тогтоол, магадлал гаргасан нь тогтоогдсон ;

357.1.2.хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь эрх хэмжээгээ хортойгоор урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолоор тогтоогдсон ;

357.1.3.цагаатгагдсан буюу хэрэг нь хэрэгсэхгүй болгогдсон этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүргэсэн, түүнчлэн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хөнгөн буюу хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох өмнө нь шүүх тогтоол, магадлал гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн.

357.2. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өршөөл үзүүлэх тухай хууль гарсан, уучлал үзүүлсэн, түүнчлэн яллагдагч нас барснаас шүүхийн тогтоол гаргах бололцоогүй болсон бол энэ хуулийн 357.1-д дурдсан шинээр илэрсэн нөхцөл байдлыг энэ хуулийн 360 дугаар зүйлд дурдсан журмаар мөрдөж тогтооно.

Print