МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх
362 дугаар зүйл. Прокурорын дүгнэлтийг хянаж үзээд шүүхээс гаргах магадлал

/Энэ зүйлийн гарчигт 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

362.1.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүх хэргийг хянаж хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:

362.1.1. тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буюу шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаах;
/Энэ заалтад 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
362.1.2. тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох;
362.1.3.прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох.


Print