МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх
363 дугаар зүйл. Шинэ нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээсний дараа гүйцэтгэх ажиллагаа

363.1. Шинэ нөхцөл байдлын улмаас тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг сэргээсний дараа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх, түүнчлэн шинээр гаргасан тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргахдаа энэ хуулиар тогтоосон ердийн журмыг баримтална.

363.2. Шинэ нөхцөл байдлын улмаас түрүүчийн тогтоолыг хүчингүй болгосон бол анхан шатны шүүх уг хэргийг дахин шийдвэрлэхдээ өмнөх тогтоолын аливаа заалтыг удирдлага болгохгүй.

Print