МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
364 дүгээр зүйл. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам

364.1. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа энэ хуульд заасан ердийнхөөс гадна энэ бүлэгт дурдсан тусгай журмыг удирдлага болгоно.

364.2. Энэ бүлэгт дурдсан журмыг гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан этгээдийн үйлдсэн хэрэгт хэрэглэнэ.

Print