МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
365 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийн талаар нэмж тогтоовол зохих байдлууд

365.1. Насанд хүрээгүй этгээдийн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах буюу шүүхээр хянан хэлэлцэхэд энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дор дурдсан байдлыг тодруулна:

365.1.1. төрсөн он, сар, өдөр, нас;
365.1.2. амьдралын нөхцөл байдал ба хүмүүжил;
365.1.3. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл;
365.1.4.насанд хүрсэн хатгагч ба бусад хамтран оролцогч байсан эсэх;

365.1.5.сэтгэцийн өвчинтэй холбогдолгүй боловч ухаан санаа нь гүйцэд хөгжөөгүйн улмаас өөрийнхөө үйлдлийн холбогдлыг бүрэн ойлгож байгаа эсэхэд эргэлзээ төрвөл шинжээч томилж, дүгнэлт гаргуулах.

365.2. Энэ зүйлд заасан байдлыг тогтоохын тулд насанд хүрээгүй этгээдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч болон хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг мэдэж болох бусад хүмүүсийг байцаах, түүнчлэн хэрэгцээтэй баримт бичгийг шаардан авах буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүхийн бусад ажиллагааг явуулна.

Print