МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
366 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдийг баривчлах ба цагдан хорих

366.1. Гагцхүү үйлдсэн хэрэг нь хүнд, онц хүнд ба энэ хуулийн 58, 62, 68 дугаар зүйлд заасан онцгой тохиолдолд насанд хүрээгүй этгээдийг баривчлах буюу цагдан хорьж болно.

366.2. Насанд хүрээгүй этгээдийг баривчилсан, цагдан хорьсон тухай түүний эцэг, эх, хууль ёсны бусад төлөөлөгч, өмгөөлөгчид нь 12 цагийн дотор мэдэгдэнэ.

366.3. Баривчилсан ба цагдан хоригдсон насанд хүрээгүй этгээдийг насанд хүрсэн болон шийтгэгдсэн насанд хүрээгүй этгээдээс тусгайд нь байлгана.

366.4.Насанд хүрээгүй этгээдийг хорьж мөрдөх үндсэн хугацаа нэг сар байх бөгөөд хорьж мөрдөх нийт хугацаа хүндэвтэр гэмт хэргийн яллагдагчид 2 сараас, хүнд гэмт хэргийн яллагдагчид 4 сараас, онц хүнд гэмт хэргийн яллагдагчид 8 сараас хэтэрч болохгүй.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Print