МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
369 дүгээр зүйл. Насанд хүрээгүй этгээдийн үйлдсэн хэргийг тусгаарлах

369.1.Насанд хүрээгүй этгээд насанд хүрсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон тохиолдолд бололцоо байвал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийг нь тусгаарлана.
369.2. Насанд хүрээгүй этгээдийн хэргийг тусгаарлах нь хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор илрүүлэхэд ноцтой саад учруулахаар байвал тусгаарлахгүй байж болно.

Print