МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
370 дугаар зүйл. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаах журам

370.1. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг нэг удаа байцаахдаа 2 цаг, өдөрт 4 цагаас хэтрүүлж болохгүй ба 2 цагаас илүү байцаах тохиолдолд завсарлана.

370.2.Байцаагдаж байгаа этгээдийн өмгөөлөгч хүсэлт гаргасан тохиолдолд өөрийн зардлаар байцаалтын явцыг дүрс бичлэгээр бэхжүүлэн авч болох бөгөөд энэ тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тэмдэглэлд тусган, дүрс бичлэгийг хэрэгт хавсаргана.
/Энэ хэсгийг 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Print