МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
371 дүгээр зүйл. Насанд хүрээгүй этгээдийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг оролцуулах

371.1.Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаахад сурган хүмүүжүүлэгчийг байлцуулж болох ба оюун ухаан нь гүйцэд хөгжөөгүй гэж үзвэл сурган хүмүүжүүлэгчийг заавал байлцуулна.

371.2. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг байцаахад байлцсан сурган хүмүүжүүлэгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр сэжигтэн, яллагдагчид асуулт тавих эрхтэй.

371.3. Байцаалт дууссаны дараа түүнд байлцсан сурган хүмүүжүүлэгч тэмдэглэлтэй танилцах ба түүнд бичигдсэн зүйл бүрэн зөв болсон эсэх талаар саналаа бичгээр өгөх эрхтэй.

371.4.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч насанд хүрээгүй этгээдийг байцаахын өмнө сурган хүмүүжүүлэгчид түүний эрхийг тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд тэр тухайгаа тэмдэглэлд дурдана.

Print