МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗYЙН АКТЫН Е-САН
www.mongolianlaws.com
Print

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬ
ДӨЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ
Насанд хүр ээгүй этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулах тусгай журам
372 дугаар зүйл. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хууль ёсны төлөөлөгч оролцох

372.1. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоолоор насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, түүнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад ямар эрхтэй оролцохыг тайлбарлана.

372.2. Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч нь дор дурдсан эрхтэй:

372.2.1. насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийг ямар хэрэгт сэрдэгдэж байгааг мэдэх;

372.2.2. ял сонсгоход байлцах;
372.2.3. байцаалт, сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгчийг байлцуулан хийж байгаа бусад ажиллагаанд мөрдөн байцаагчийн зөвшөөрснөөр оролцох;

372.2.4. байлцсан ажиллагааны талаар саналаа бичгээр өгөх;
372.2.5. нотлох баримтын ач холбогдол бүхий зүйлийг шалгуулах хүсэлт тавих.

Print